gGuitarama
С

Сайн байна уу, шинэ он

Аккорды
Рекламаad-slot:header
Тон
0
Прокрутка
Шрифт
Вид аккордов
Шинэхэн цасны мөнгөн гялбаа
Ширтэх нүдийг минь илбэн таалахад
Шигтгээ чимэгт чамин баяр
Шинэ жил ирсний дохио юу
Хархан нүдний сормуус дээр
Хаялан буулаа мөнгөн цасхан
Хамгийн тансаг гэрэлт баяр
Хөрст дэлхийг гялалзуулна
Дахилт:
Сайн байна уу, шинэ оноо
Сайн ирэв үү, өвгөн ааваа
Шинэ жилийн баярыг хүргэж
Шинэ оны амжилтыг дуулцгаая
Цан хүүрэг савсуулсан
Цал буурал өвөө минь
Тэвэр дүүрэн бэлгээ үүрсээр
Үлгэрийн орноос наашлан айсуй
Мөсөн туйлаас цацруулсан
Илбийн сахалт өвөө минь
Үзэсгэлэнт охидоо дагуулсаар
Үлгэрийн орноос хурдлан айсуй
Дахилт:
Сайн байна уу, шинэ оноо
Сайн ирэв үү, өвгөн ааваа
Шинэ жилийн баярыг хүргэж
Шинэ оны амжилтыг дуулцгаая
Жил жилдээ айлчлан ирдэг
Цаст уулын цасан охиддоо
Цангинам сайхан дуу хуураар
Цагаан үдшээ чимэцгээе
Мөнгөн цацгаа солонгоруулсан
Мянган гэрлээ анивчуулсан
Сүлд модныхоо наадамдаа
Хүрэлцэн ирсэн андууддаа

Видео

Смотреть на YouTube

Видео для этой песни пока не подобрано.