Вступление
[Intro]
[Pre-Chorus 1]
Бөглүү ч гэсэн дотно гэрийн өрөөн дотор
Шөнийн хотын урт аяллыг дуусгажээ
Бүдэг бадаг болсон зүйлсийг санахыг бодоход би
Шөнийн хотын гэрэлнүүдэд л мансуурчээ
[Chorus 1]
Тавтай нойрсоорой, сайхан амраарай шөнийн хотоо
Чамаас олоогүй зүйлүүдийг хайя би өдрийн хотоос
Тавтай нойрсоорой, сайхан амраарай шөнийн хотоо
Чамаас олоогүй зүйлүүдийг хайя би өдрийн хотоос
[Verse 1]
Цэлмээд явчих чинь ээ
Нарлаг өдөр өнөөдөр ирэх нь ээ
Салхинд бус хөл хөдөлгөөнд модод найгаж бас
Түүний аясаар шувууд жиргэнээ
Аз жаргалаар дүүрэн хотоор цүнхээ үүрээд
Цэцгэн дээр суусан хүмүүст бүгдийг түгээнэ
Сэхээтэн, борчууд, баян, ядуу
Хэн ч байсан аз жаргалаасаа хуваалцана бүх хүмүүстэй ay
Бидний нийслэл хотод өчигдрийн бороонд нороод өнөөдөр өнгө оржээ
Өнгөрж байна, бас нэг сайхан өдөр минь
Нар жаргатал бүгдээрээ хөгжилдөж
Өнгөрч одох нарыг чамтай цуг харъя
Улаан тэнгэр ягаан үйлс нүд булаах юм
Бага зэрэг салхитай гэхдээ дулаахан
Зөвхөн чамтай хамтдаа би цуг байхад
[Instrumental]
[Pre-Chorus 2]
Бөглүү ч гэсэн дотно гэрийн өрөөн дотор
Өдрийн хотын урт аяллыг дуусгалаа
Бүдэг бадагхан энэ мэдрэмжээ би дэвтэр дээрээ
Нар буцах үед сараачин булгалаа
[Chorus 2]
Тавтай нойрсоорой, сайхан амраарай өдрийн хотоо
Чамаас олоогүй зүйлүүдийг хайя би шөнийн хотоос
Тавтай нойрсоорой, сайхан амраарай өдрийн хотоо
Чамаас олоогүй зүйлүүдийг хайя би шөнийн хотоос
[Verse 2]
Тэнгэрт байшингуудын гэрэл анивчаад
Хотод одод түгэхийг би сансраас саравчлаад
Шөнийн хот руу би газардана тэнгэр дээрээс
Бодьхүүгийн ээлжит нэг үдэшлэг дээр
Цаг шөнө дундаас хойно
Үл хүрнэ миний нойр
Гудамж тойроод чихэнд аялгуутай сонсогдоод
Байгаа тэр хөгжим рүү сэтгэл минь хөгжилдөхөөр
Бие минь тэнд бүжиглэхээр, яарна би яарна
Сэтгэл үл даарна, хөгжимд дулаацна
Ямар олон гэрэл над дээр тусаж байх нь
Энэ вэ? Шөнийн хот чи хэн бэ?
Чи яагаад ийм их аз жаргал чамд байгаа юм бэ? ay
Шөнийн хотоор би аялсаар
Шөнийн хотоор би аялсаар
[Instrumental]
[Pre-Chorus 3]
Бөглүү ч гэсэн дотно гэрийн өрөөн дотор
Шөнийн хотын урт аяллыг дуусгажээ
Бүдэг бадаг болсон зүйлсийг санахыг бодоход би
Шөнийн хотын гэрэлнүүдэд л мансуурчээ
[Chorus 3]
Тавтай нойрсоорой, сайхан амраарай шөнийн хотоо
Чамаас олоогүй зүйлүүдийг хайя би өдрийн хотоос
Тавтай нойрсоорой, сайхан амраарай шөнийн хотоо
Чамаас олоогүй зүйлүүдийг хайя би өдрийн хотоос